Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д төрийн айлчлал хийж байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд АНУ-д төрийн айлчлал хийж байна. Энэ нь Ши Жиньпиний 2015 оноос хойших Вашингтонд хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд 11 жилийн дараах айлчлал болж байна.
Тэрбээр есдүгээр сарын 23-нд Вашингтонд хүрэлцэн ирэх бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трамп Жойнт Бэйс Эндрюс нисэх хүчний баазад түүнийг угтахаар төлөвлөжээ. Харин есдүгээр сарын 24-нд Цагаан ордонд төрийн айлчлалын албан ёсны хүндэтгэлийн ёслол зохион байгуулах юм.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн БНХАУ, АНУ-ын харилцаа болон дэлхийн энх тайван, хөгжилтэй холбоотой гол асуудлуудаар санал солилцохоор байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, талууд яриа хэлэлцээг бэхжүүлэх, санал зөрөлдөөнийг зохицуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Мөн хоёр улсын худалдаа, тариф, ховор металл, хиймэл оюун ухаан, Тайванийн асуудал зэрэг сэдэв айлчлалын үеэр анхаарал татах төлөвтэй байна.
Энэхүү айлчлал нь дэлхийн эдийн засаг, худалдаа болон олон улсын харилцаанд ихээхэн нөлөө бүхий БНХАУ, АНУ-ын харилцааг тогтворжуулах чиглэлд хоёр улсын удирдагчдын шууд яриа хэлэлцээг үргэлжлүүлэх үйл явдал болж байна.
