АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп НҮБ-ын индэр дээрээс Ираныг “устгана” гэж сүрдүүлэв АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп НҮБ-ын индэр дээрээс Ираныг “устгана” гэж сүрдүүлэв
09 сарын 23, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп НҮБ-ын индэр дээрээс Ираныг “устгана” гэж сүрдүүлэв

2026 оны 9 сарын 23

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд үг хэлэх үеэр Ираны асуудлаар хатуу байр суурь илэрхийлж, тус улсыг “устгах” тухай мэдэгдэл хийжээ.

Тэрбээр Ираны асуудлыг шийдвэрлэхэд хоёр сонголт байгаа бөгөөд нэгдүгээрт, хэлэлцээрт хүрч, Ираныг сэргээн босгох боломж олгох, хоёрдугаарт, Исламын Бүгд Найрамдах Улсыг “устгах” хувилбар байгааг хэлсэн байна.

Трамп “Ираныг устгах уу, эсвэл тохиролцоонд хүрэх үү” гэсэн сонголт тулгарч байгааг хэлээд, хэрэв хэлэлцээрт хүрэхгүй бол Ираныг богино хугацаанд устгаж болох тухай анхааруулжээ. Тэрбээр мөн Ирантай хэлэлцээрт хүрнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

Түүний энэхүү мэдэгдлийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн танхимд Ираны төлөөлөгчид сууж байх үеэр хэлсэн бөгөөд Ираны төлөөлөгчдийн нэг нь танхимд байсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Трампын мэдэгдэл нь АНУ, Ираны хооронд үргэлжилж буй зөрчил, хэлэлцээрийн асуудал хурцадмал хэвээр байгаа энэ үед гарч байна.

Arslan.mn

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670773
0 эможи

keyboard_arrow_up