БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун иргэдийн амралт, зугаалгын газар байгуулах ажлыг ЭРЧИМЖҮҮЛЖ байна

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амралт, зугаалгын орчныг сайжруулах зорилгоор амралтын газар, аялал жуулчлалын болон соёл, спортын цогцолборуудыг байгуулах ажлыг эрчимжүүлж байна.
Тус улсын хэмжээнд иргэдэд зориулсан далайн эргийн амралтын бүс, усан парк, спортын байгууламж, аялал жуулчлалын цогцолбор зэрэг бүтээн байгуулалтыг өргөжүүлж байгаа бөгөөд эдгээр нь иргэдийн амралт, эрүүл мэнд, соёлын хэрэгцээг хангахад чиглэж буйг албаныхан онцолжээ.
Ким Жон Ун бүтээн байгуулалтын явц, байгууламжийн төлөвлөлт, үйлчилгээний чанарт анхаарч, иргэдэд хүртээмжтэй, орчин үеийн нөхцөл бүрдүүлэх шаардлагыг дэвшүүлж ирсэн байна.

Сүүлийн жилүүдэд БНАСАУ-ын Засгийн газар аялал жуулчлалын салбар болон иргэдийн амралт, чөлөөт цагийн дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд шинэ амралтын бүсүүдийг ашиглалтад оруулах, хуучин байгууламжуудыг шинэчлэх ажлууд хийгдэж байгаа аж.


