Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав
09 сарын 11, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

2026 оны 9 сарын 11

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд найрамдах нам ирэх арваннэгдүгээр сард болох завсрын сонгуулиар Конгрессын Төлөөлөгчдийн танхим болон Сенатын аль алинд нь хяналтаа хадгалбал насанд хүрсэн АНУ-ын иргэн бүрд 5,000 ам.долларын мөнгөн олговор олгоно гэж мэдэгдлээ.

Тэрээр есдүгээр сарын 9-нд Даллас хотод болсон Бүгд найрамдах намын завсрын сонгуулийн чуулганы үеэр уг төлөвлөгөөг танилцуулж, “Trump Dividend” буюу “Трампын ногдол ашиг” хэмээн нэрлэсэн байна.

Трамп энэхүү мөнгөн олговрыг амжилттай ажилласан компани хувьцаа эзэмшигчдэдээ ашиг хуваарилдагтай адилтгасан бөгөөд олгосон мөнгийг АНУ-ын нутаг дэвсгэрт зарцуулах нөхцөл тавьжээ. 

Гэвч одоогоор уг төлөвлөгөөний санхүүжилтийн эх үүсвэр, мөнгийг ямар журмаар олгох, хэзээнээс хэрэгжүүлэх зэрэг нарийн мэдээлэл тодорхойгүй байна. Мөн уг хэмжээний мөнгөн олголтыг хэрэгжүүлэхэд Конгрессын зөвшөөрөл шаардлагатай байж болзошгүйг шинжээчид онцолжээ. 

Шинжээчдийн тооцоолсноор АНУ-ын насанд хүрсэн бүх иргэнд 5,000 ам.доллар олговол нийт зардал ойролцоогоор 1.3 их наяд ам.доллар хүрч болзошгүй байна. Өндөр орлоготой иргэдийг хасах тохиолдолд зардал буурах боломжтой. 

Түүнчлэн эдийн засагчид ийм хэмжээний шууд мөнгөн олголт нь улсын төсвийн алдагдал болон инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж анхааруулж байна. 

Ийнхүү Трампын 5,000 ам.долларын амлалт нь одоогоор иргэдэд олгож эхэлсэн бодит тэтгэмж бус, Бүгд найрамдах нам 2026 оны завсрын сонгуульд Конгрессын хоёр танхимд ялалт байгуулсан нөхцөлд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн улс төр, эдийн засгийн санал болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670623
0 эможи

keyboard_arrow_up