Гималайн үерийн улмаас тунельд дарагдсан 2 ажилчныг  9 хоногийн дараа ЭСЭН МЭНД АВАРЧЭЭ Гималайн үерийн улмаас тунельд дарагдсан 2 ажилчныг 9 хоногийн дараа ЭСЭН МЭНД АВАРЧЭЭ
09 сарын 08, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Гималайн үерийн улмаас тунельд дарагдсан 2 ажилчныг 9 хоногийн дараа ЭСЭН МЭНД АВАРЧЭЭ

2026 оны 9 сарын 08

Arslan.mn

Непалын Гималайн бүсэд наймдугаар сарын 26-нд болсон мөсөн голын нуранги, үерийн улмаас туннельд дарагдан гацсан хоёр усан цахилгаан станцын ажилчныг 9 хоногийн дараа эсэн мэнд аварчээ.

Кабир Махаржан болон Санжай Сах нар Непалын Тришули 3А усан цахилгаан станцын туннельд үер, нурангийн улмаас гарцгүй болсон хэсэгт үлдсэн байна. Тэд агаар бүхий харьцангуй хуурай зайд хоргодож, есөн хоногийн турш харанхуйд хүнд нөхцөлд амьд үлджээ.

Аврах ажиллагааны үеэр тэд шаварлаг ус бага хэмжээгээр ууж байсан талаар мэдээлсэн байна. 

Аврагчид туннелийн үүдийг хаасан их хэмжээний нуранги, шаврыг цэвэрлэх явцдаа дотроос чимээ сонсож, ажилчид амьд байгааг тогтоосон байна. Улмаар 9 дэх өдрийн эцэст тэдний байрлаж байсан хэсэгт хүрч, дараагийн өдөр нь хоёр ажилчныг гарган авчээ. 

Энэхүү аврах ажиллагаа нь Непалд болсон гамшгийн дараах эрэн хайх ажиллагаанд найдвар төрүүлсэн үйл явдал болсон байна. Үерийн улмаас олон усан цахилгаан станцын ажилчин туннельд гацсан байж болзошгүй бөгөөд аврах багууд ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж. 

Наймдугаар сарын 26-нд болсон гамшиг Непал болон Хятадын Төвөдийн хил орчмын бүсэд их хэмжээний үер, нуранги үүсгэж, олон хүний амь нас, дэд бүтцэд хүнд хохирол учруулсан байна. Аврах ажиллагаанд Непалын хүчний байгууллагуудаас гадна Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос болон бусад улсын мэргэжилтнүүд оролцож байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670562
0 эможи

keyboard_arrow_up