Непалд болсон үерийн нурангид 60 цаг дарагдсан 6 настай охиныг эсэн мэнд АВАРЧЭЭ
2026 оны 8 сарын 31

Непал улсад хүчтэй үер, хөрсний нуралтын улмаас нурсан барилгын нуранги дор 60 орчим цаг дарагдсан 6 настай охиныг аврах ажиллагааны багийнхан эсэн мэнд аварчээ.
Тодруулбал, Непалын хойд хэсгийн Расува дүүргийн Тимурэ орчимд үер, хөрсний нуралтад өртсөн барилгын нуранги дор хавчуулагдсан байжээ.
Охиныг Маниша Таманг гэдэг бөгөөд аврагчид нуранги дороос дууг нь сонсож, гарган авч, нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн байна.
Гамшгийн улмаас олон хүн амиа алдаж, хэдэн мянган хүн сураггүй болоод байгаа бөгөөд аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Зургаан настай охиныг 60 орчим цагийн дараа амьд гарган авсан нь гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаа үр дүнгээ өгч буйн ховорхон жишээ болсон гэж мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
670455
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
