Оросын шүүх дайныг эсэргүүцсэн улс төрчид 11 жил нэг сарын ХОРИХ ЯЛ оноолоо Оросын шүүх дайныг эсэргүүцсэн улс төрчид 11 жил нэг сарын ХОРИХ ЯЛ оноолоо
08 сарын 19, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Оросын шүүх дайныг эсэргүүцсэн улс төрчид 11 жил нэг сарын ХОРИХ ЯЛ оноолоо

2026 оны 8 сарын 19

Arslan.mn

Оросын Псков хотын шүүх Украины дайныг эсэргүүцэж, Оросын төрийн бодлогыг шүүмжилж байсан сөрөг хүчний улс төрч Лев Шлосбергийг 11 жил нэг сарын хугацаагаар хорих ял оноолоо.

63 настай Шлосберг нь Оросын либерал үзэлтэй “Яблоко” намын дэд дарга бөгөөд 2016-2021 онд Псков мужийн хууль тогтоох байгууллагад сонгогдон ажиллаж байжээ. Түүнийг Оросын зэвсэгт хүчний талаарх “худал мэдээлэл тараасан”, армийн үйл ажиллагааг “гутаан доромжилсон” гэх зүйл ангиар буруутгасан байна. 

Шүүхийн хэрэг нь Шлосберг Украины дайныг зогсоохыг уриалсан олон нийтийн хэлэлцүүлэгт оролцсон болон дайныг шүүмжилсэн нийтлэл, мэдээллийг цахим орчинд нийтэлсэн үйлдлүүдтэй холбоотой ажээ. Тэрбээр өөрт нь тавьсан ял болон буруутгалыг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.

Шлосберг шүүхийн эцсийн мэдүүлэгтээ Украины дайныг эрс шүүмжилж, мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг уриалсан байна. Түүний нам шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670261
0 эможи

keyboard_arrow_up