Калифорнид 16 настай аврагч 10 настай хүүгийн амийг аварлаа

АНУ-ын Калифорни мужийн Санта Круз хотын Сибрайт (Seabright) далайн эрэгт хүчтэй давалгаанд цохигдон задгай тэнгис рүү урсаж эхэлсэн 10 орчим настай хүүг 16 настай аврагч Райдер амь өрсөн аварчээ.
Гэрчийн дүрс бичлэгт Райдер ширүүн давалгааг сөрөн усанд үсэрч, хүүг чанга тэвэрсээр олон удаагийн хүчтэй давалгааг даван эрэг рүү авч гарч буй нь бичигдсэн байна. Дараа нь өөр нэг аврагч тусалж, тэднийг аюулгүйгээр эрэг дээр гаргажээ.
Хүүг эмнэлгийн ажилтнууд үзлэгт хамруулсны дараа эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн бөгөөд ноцтой гэмтэл аваагүй байна. Энэ үйл явдал олон нийтийн сүлжээнд өргөн тархаж, өсвөр насны аврагч Райдерын эр зориг, мэргэжлийн ур чадварыг олон нийт өндрөөр үнэлж байна.
Өсвөр насны аврагчийн эр зориг олон нийтийн талархлыг хүлээгээд зогсохгүй, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг "Хүндэт иргэн" өргөмжлөлөөр шагнахаар болсноо мэдэгдээд байна.
