Европын хамгийн өндөр ууланд 5 уулчин амиа алджээ Европын хамгийн өндөр ууланд 5 уулчин амиа алджээ
07 сарын 27, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Европын хамгийн өндөр ууланд 5 уулчин амиа алджээ

2026 оны 7 сарын 27

Arslan.mn

ОХУ-ын нутаг дахь Европын хамгийн өндөр оргил болох Эльбрус ууланд авиралт хийж явсан таван уулчин амиа алдсан талаар Оросын аврах алба мэдээллээ.

Албаныхны мэдээлснээр, долоон хүний бүрэлдэхүүнтэй уулчдын баг өнгөрсөн долоо хоногт оргил өөд авирч байх үед цаг агаар огцом муудаж, маршрутаасаа төөрсөн байна.

Аврах ажиллагааны үеэр хоёр уулчныг эсэн мэнд олсон бол таван уулчны цогцсыг илрүүлжээ.

Амь үрэгдсэн уулчид нь Босни, Герцеговина улсын иргэд болохыг холбогдох байгууллагууд баталсан байна. Хүчтэй салхи, таагүй цаг агаарын улмаас аврах болон цогцос буулгах ажиллагаа хүндрэлтэй үргэлжилж байгаа аж.

Эльбрус уул нь далайн түвшнээс дээш 5,642 метр өндөр бөгөөд Европын хамгийн өндөр оргилд тооцогддог. Уг уул нь цаг агаар богино хугацаанд эрс өөрчлөгддөг, уулчдад өндөр эрсдэлтэй бүс гэдгээрээ алдартай юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670007
0 эможи

keyboard_arrow_up