Дэлхийн 150 улсын 2 ТЭРБУМ хүнд мэдээллээ хүргэдэг алдарт Al Jazeera “Дэлхийн адууны өдөр“-ийг онцоллоо Дэлхийн 150 улсын 2 ТЭРБУМ хүнд мэдээллээ хүргэдэг алдарт Al Jazeera “Дэлхийн адууны өдөр“-ийг онцоллоо
07 сарын 11, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Дэлхийн 150 улсын 2 ТЭРБУМ хүнд мэдээллээ хүргэдэг алдарт Al Jazeera “Дэлхийн адууны өдөр“-ийг онцоллоо

2026 оны 7 сарын 11

Arslan.mn

Дэлхийн 150 гаруй улс орон, 2 тэрбум гаруй үзэгч, уншигчдад хүрдэг олон улсын нэр хүндтэй Al Jazeera сувгийн платформ Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас тунхагласан Дэлхийн адууны өдөр-ийг онцлон, Монголын адууны өв соёлын тухай тусгай нийтлэлээ нийтэллээ.

"Mongolia's Love Affair with Horses" нэртэй энэхүү нийтлэлд монголчуудын адуутай холбоотой олон мянган жилийн түүх, нүүдэлчин ахуй, морин соёл, үндэсний үнэт өв, адууны хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмрийг дэлхийн уншигчдад таниулжээ.

Тэрээр Монгол Улсыг дэлхийн адууны соёл иргэншлийн голомт хэмээн тодотгож, монгол адуу, морин уламжлал, морьтой холбоотой зан заншил, өв уламжлалыг онцолжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2025 онд Монгол Улсын санаачилгыг дэмжин жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгон зарласан бөгөөд энэ хүрээнд Монгол Улс дэлхийн анхны албан ёсны тэмдэглэлт өдрийг зохион байгуулж байна.

Arslan.mn

Монголын адууны өв соёл, нүүдэлчдийн амьдралын хэв маягийг дэлхийн хэмжээний хэвлэл мэдээллийн байгууллага ийнхүү онцолсон нь Монгол Улсын соёлын өв, аялал жуулчлал, үндэсний брэндийг олон улсад сурталчлах чухал алхам болж байна.

Al Jazeera-гийн нийтлэлийг дараах холбоосоор унших боломжтой: https://www.aljazeera.com/sponsored/mongolias-love-affair-with-horses

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669840
0 эможи

keyboard_arrow_up