Хятадад 30 жилийн турш авлига авсан хотын өндөр албан тушаалтанд ЦААЗЫН ЯЛ оноов Хятадад 30 жилийн турш авлига авсан хотын өндөр албан тушаалтанд ЦААЗЫН ЯЛ оноов
07 сарын 07, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хятадад 30 жилийн турш авлига авсан хотын өндөр албан тушаалтанд ЦААЗЫН ЯЛ оноов

2026 оны 7 сарын 07

Arslan.mn

БНХАУ-ын шүүх 30 жилийн хугацаанд их хэмжээний авлига авсан хэрэгт буруутгагдсан хотын өндөр албан тушаалтан Ян Юйлинд цаазын ял оноолоо.

Шүүхийн тогтоолд дурдсанаар, Ян Юйлин нь 1993-2023 оны хооронд албан тушаалаа урвуулан ашиглаж, төсөл хэрэгжүүлэх, газрын зөвшөөрөл олгох, бизнесийн үйл ажиллагаанд давуу байдал бий болгох зэрэгт туслалцаа үзүүлснийхээ хариуд нийт 2.21 тэрбум юань (ойролцоогоор 325 сая ам.доллар)-ын хахууль авсан нь тогтоогджээ. Мөн түүнийг төсвийн хөрөнгө шамшигдуулах, эрх мэдлээ урвуулан ашиглах, мөнгө угаах зэрэг хэд хэдэн хэрэгт буруутай гэж үзсэн байна.

Шүүхээс яллагдагчийн бүх хувийн хөрөнгийг улсын орлого болгох, хууль бусаар олсон хөрөнгийг бүрэн нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. Ян Юйлин шүүх хуралдааны үеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлсэн байна.

Энэхүү хэрэг нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигын эсрэг өргөн хүрээтэй кампанит ажлын хүрээнд шийдвэрлэгдсэн хамгийн томоохон авлигын хэргүүдийн нэгт тооцогдож байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд өндөр албан тушаалтнуудад оноосон хамгийн хатуу шийтгэлүүдийн нэг болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669777
1 эможи

keyboard_arrow_up