Нью-Йорк хотын Эмпайр Стэйт барилгын оройд гарч сүй тавьсан хосыг СААТУУЛЖЭЭ Нью-Йорк хотын Эмпайр Стэйт барилгын оройд гарч сүй тавьсан хосыг СААТУУЛЖЭЭ
07 сарын 02, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Нью-Йорк хотын Эмпайр Стэйт барилгын оройд гарч сүй тавьсан хосыг СААТУУЛЖЭЭ

2026 оны 7 сарын 02

Arslan.mn

АНУ-ын Нью-Йорк хотын Эмпайр Стэйт барилгын оройд зөвшөөрөлгүйгээр авирч, сүй тавьсан хосыг цагдаагийн байгууллага саатуулжээ.

Оросын экстремал авиралтаараа танигдсан Анжела Николау, Иван Биркус нар барилгын олон нийт нэвтрэх боломжгүй антенны хэсэгт гарч, энх тайвныг уриалсан бичигтэй туг дэлгэн, улмаар сүй тавьсан байна.

Нью-Йоркийн цагдаагийн газрын Онцгой ажиллагааны алба хэргийн газарт ажиллаж, хосыг осол, гэмтэлгүйгээр саатуулсан бөгөөд тэдэнд хууль бусаар нэвтэрсэн, бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулсан зэрэг хэд хэдэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Албаныхан барилгын ажилтан, түрээслэгч болон жуулчдын аюулгүй байдалд аюул учраагүй гэж мэдэгдсэн байна. Харин хос барилгын хамгаалалттай хэсэгт хэрхэн нэвтэрсэн нь одоогоор мөрдөн шалгалтын хүрээнд тогтоогдож байгаа аж.

Хос өмнө нь дэлхийн олон орны өндөр барилга, байгууламжид зөвшөөрөлгүй авирсан бичлэг, гэрэл зургаараа олон нийтэд танигдсан бөгөөд тэдний тухай “Skywalkers: A Love Story” баримтат кино 2024 онд нээлтээ хийж байжээ.

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669694
1 эможи

keyboard_arrow_up