Японы шигшээ багийнхан хөгжөөн дэмжигчдээсээ уучлал хүсэв Японы шигшээ багийнхан хөгжөөн дэмжигчдээсээ уучлал хүсэв
06 сарын 30, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Японы шигшээ багийнхан хөгжөөн дэмжигчдээсээ уучлал хүсэв

2026 оны 6 сарын 30

Arslan.mn

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 32-ын шатанд Бразилд 2:1-ээр харамсалтайгаар ялагдан тэмцээнээ өндөрлүүлсний дараа Японы шигшээ багийн тоглогчид болон ахлах дасгалжуулагч Хажиме Мориясу хөгжөөн дэмжигчдээсээ уучлал хүслээ.

Тоглолтын дараа Мориясу талбай дээр бүх тоглогчоо цуглуулж, багийнхны өмнө болон цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн япон хөгжөөн дэмжигчдийн зүг хүндэтгэлтэйгээр бөхийж, хариуцлагыг өөр дээрээ хүлээн авчээ.

Тэрбээр:

“Бид та бүхэнд ялалт бэлэглэж чадалгүй маш их харамсаж байна. Ахлах дасгалжуулагчийн хувьд энэ хариуцлага минийх гэж бодож байгаа учраас бүх хөгжөөн дэмжигчдээсээ чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна” хэмээн хэлсэн байна.

Мөн тэрээр АНУ-ын Хьюстон хотын цэнгэлдэхэд хүрэлцэн ирж багаа дэмжсэн хөгжөөн дэмжигчид болон Япондоо шөнө дөлөөр телевиз, цахимаар тоглолтыг үзэн дэмжсэн бүх хүнд талархал илэрхийлжээ.

Японы тоглогчид ч тоглолтын дараа талбай дээр нулимс дуслуулан, хөгжөөн дэмжигчдийн өмнө очиж бөхийн талархал илэрхийлсэн байна. Тэд Бразилын эсрэг эхэлж гоолдсон ч хоёрдугаар үед өрсөлдөгчдөө гүйцэгдэж, нэмэлт цагийн сүүлчийн мөчид шийдвэрлэх гоол алдан тэмцээнээ өндөрлүүлжээ.

Хажиме Мориясу хэвлэлийн бага хурлын үеэр “Тоглогчид маань энэ хүртэл бүхнээ зориулж, бүх хүчээ дайчилсан. Бидний мөрөөдөл дэлхийн аварга болох байсан ч түүндээ хүрч чадсангүй. Гэхдээ энэ туршлага Японы хөлбөмбөгийг дараагийн шатанд гаргах үнэ цэнтэй сургамж болно” хэмээн онцолсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669654
0 эможи

keyboard_arrow_up