Венесуэлд 11 настай хүү 3 хоногийн дараа нуранги доороос АМЬД АВРАГДЛАА

Венесуэль улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах ажиллагааны үеэр 11 настай хүүг барилга нурсан газраас ослоос хойш гурав хоногийн дараа эсэн мэнд гаргажээ.
Аврах ажиллагаанд оролцсон Колумбын баг хүүг 72 гаруй цаг нуранги дор байсан ч амьд байхад нь олж, аюулгүй гарган эмнэлэгт хүргэсэн байна.
Урьдчилсан мэдээллээр хүү гарын хугарал авсан бөгөөд түүний ээж, эгч нь харамсалтайгаар амиа алдсан гэж албаныхан мэдээлжээ.
Венесуэлийн хойд эрэгт болсон хоёр хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон барилга байгууламж нурж, мянга гаруй хүн амиа алдаад байна. Аврагчид олон улсын багуудын хамт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд одоогоор нийт 30 гаруй хүнийг нуранги дороос эсэн мэнд аварсан талаар эрх баригчид мэдээлжээ.
Газар хөдлөлтийн дараа эхний 72 цагийн дотор амьд хүн олдох боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг аж.
