Бразилд жуулчид тээвэрлэж явсан агаарын бөмбөлөг шатаж, 8 хүн АМИА АЛДАВ Бразилд жуулчид тээвэрлэж явсан агаарын бөмбөлөг шатаж, 8 хүн АМИА АЛДАВ
06 сарын 25, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Бразилд жуулчид тээвэрлэж явсан агаарын бөмбөлөг шатаж, 8 хүн АМИА АЛДАВ

2026 оны 6 сарын 25

Arslan.mn

Бразилийн өмнөд хэсгийн Прая-Гранди  хотын орчимд жуулчдын агаарын бөмбөлөг нисэж байх үед гал гарч осолдсон бичлэг цахим орчинд цацагджээ. Харин энэ харамсалтай явдал 2025 оны 6-р сарын 21-нд болжээ.

Бөмбөлөгт нийт 21 хүн (зорчигчид болон нисгэгч) байсан бөгөөд 8 хүн амиа алдаж, 13 хүн амьд гарсан аж.

Бөмбөлгийн сагсан хэсэгт гал гарсны дараа нисгэгч яаралтай буулгахыг оролдсон байна. Зарим зорчигчид газарт ойртох үед үсэрч амжсан аж.

Осол болсон шалтгааныг мөрдөн шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар гал нь халуун агаарыг үүсгэхэд ашигладаг бамбараас  эхэлсэн байж болзошгүй гэж тухайн үед мэдээлсэн байна.

Энэ нь Бразилд бүртгэгдсэн хамгийн олон хүний амь нас хохирсон агаарын бөмбөлгийн ослуудын нэг гэж мэдээлэгдэж байсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669592
0 эможи

keyboard_arrow_up