Нигерийн нисэх буудалд зэвсэгт халдлага гарч, 13 хүн АМИА АЛДЖЭЭ Нигерийн нисэх буудалд зэвсэгт халдлага гарч, 13 хүн АМИА АЛДЖЭЭ
06 сарын 19, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Нигерийн нисэх буудалд зэвсэгт халдлага гарч, 13 хүн АМИА АЛДЖЭЭ

2026 оны 6 сарын 19

Arslan.mn

Нигер улсын нийслэл Ниамей хот дахь нисэх буудал болон цэргийн агаарын баазад зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас аюулгүй байдлын хүчний 11 алба хаагч, хоёр энгийн иргэн амь үрэгдэж, нийт 13 хүн амиа алдсан талаар тус улсын Засгийн газар мэдээллээ.

Албаныхны мэдээлснээр халдлага зургадугаар сарын 18-ны өглөө эрт эхэлж, хоёр гаруй цаг үргэлжилсэн байна. Аюулгүй байдлын хүчнийхэн халдлагыг няцааж, 22 зэвсэгт этгээдийг устган, 20 орчим сэжигтнийг баривчилжээ. Мөн их хэмжээний зэвсэг, сум хэрэгсэл хураан авсан байна.

Хожим Баруун Африкт үйл ажиллагаа явуулдаг “Жамаат Нусрат аль-Ислам валь-Муслимин” (JNIM) бүлэглэл уг халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Халдлагын дараа нисэх буудлын үйл ажиллагаа түр саатсан ч хэдхэн цагийн дараа хэвийн горимд шилжсэн байна. Ниамейн нисэх буудал нь Нигерийн агаарын цэргийн бааз болон Сахелийн орнуудын хамтарсан цэргийн хүчний штаб байрладаг стратегийн чухал объект юм.

Нигер улс сүүлийн жилүүдэд “Аль-Каида”, “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой зэвсэгт бүлгүүдийн халдлагатай тэмцэж байгаа бөгөөд энэхүү халдлага нь тус нисэх буудалд энэ онд гарсан хоёр дахь томоохон халдлага болж байна.

 

Эх сурвалж: Reuters
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669496
0 эможи

keyboard_arrow_up