БНСУ-ын Starbucks-ын 2,000 гаруй салбарын бүх ажилтнууд түүхийн хичээлд сууна

Өмнөд Солонгос дахь "Starbucks Korea" компанийн бүх ажилтан орчин үеийн түүх болон нийгмийн мэдрэмжийн сургалтад хамрагдахаар болжээ.
Тус компани энэ сарын 22-ны өдөр улс даяарх 2,000 гаруй салбараа түр хугацаанд хааж, ажилтнууддаа түүхийн мэдлэг, нийгмийн хариуцлагын сургалт зохион байгуулахаар болсон байна.
Энэхүү шийдвэр нь өнгөрсөн сард хэрэгжүүлсэн сурталчилгааны кампанит ажил олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртсөний дараа гарчээ. Starbucks Korea-ийн “Tank Day” нэртэй аяга, термосны сурталчилгаа нь 1980 оны Gwangju Uprising-ын ойтой давхцаж, ардчиллын төлөө тэмцэгчдийн дурсгалыг үл хүндэтгэсэн гэж олон нийт үзсэн байна.
Компанийн мэдээлснээр сургалтыг түүх, нийгмийн ухааны чиглэлийн их сургуулийн профессорууд удирдах бөгөөд орчин үеийн Солонгосын түүх, нийгмийн эмзэг асуудлуудыг ойлгох, байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэнэ. Starbucks Korea-ийн төв оффисын ажилтнууд болон удирдлагууд мөн тусгай сургалтад хамрагдах аж.
Шинсэгэ группийн мэдэгдсэнээр энэ нь Starbucks 1999 онд БНСУ-д үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш анх удаа бүх салбараа нэгэн зэрэг хааж буй тохиолдол юм гэв.
|
Эх сурвалж: Reuters
|
