Бразилд хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлдөж, 6 хүн амиа алджээ

Бразилын Рио-де-Жанейро хотын баруун хэсэгт байрлах Бандейрантес амралтын газрын дээгүүр нисэж явсан хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлдөн осолдож, нийт 6 хүн амиа алдсан байна.
Осол зургаадугаар сарын 14-ний өглөө болсон бөгөөд орон нутгийн эрх баригчид мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Ослын дараа нисдэг тэрэгнүүд газрын гадарга руу унаж, цахилгаан автомашины худалдааны төвийн зогсоол дээр осолдсон байна. Улмаар олон автомашин шатаж, гал түймэр гарсан ч аврагчид галыг унтраажээ.
Албаныхны мэдээлснээр осолд орсон хоёр нисдэг тэргэнд нийт 6 хүн зорчиж байсан бөгөөд амьд үлдсэн хүн байхгүй байна. Хохирогчдын дунд Америкийн хөгжимчин Oliver Tree, Аргентины контент бүтээгч Gaspar Prim Díaz болон Бразил, Аргентины бусад иргэд байсан гэж мэдээлжээ.
Одоогоор ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.

