Америкийн блогчин MrBeast YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ

Америкийн алдарт контент бүтээгч, YouTube од Jimmy Donaldson буюу MrBeast YouTube платформын түүхэнд 500 сая захиалагч (subscriber)-тай болсон анхны хувь хүн болж шинэ дээд амжилт тогтоолоо.
Энэхүү түүхэн босгыг тэрээр 2026 оны зургаадугаар сарын 12-нд давсан бөгөөд үйл явдлыг шууд дамжуулан фэнүүдтэйгээ хамт тэмдэглэсэн байна.
YouTube-ийн албан ёсны мэдээлснээр MrBeast нь өмнө нь 2022 онд хамгийн олон дагагчтай хувь хүн, 2024 онд платформын хамгийн олон захиалагчтай суваг болж байсан бөгөөд энэ удаад хагас тэрбум захиалагчийн босгыг давсан анхны контент бүтээгч болжээ.
Жинхэнэ нэр нь Жимми Дональдсон болох MrBeast 3 настайгаасаа YouTube-д суваг хөтөлж эхэлсэн бөгөөд асар их мөнгөн шагналтай сорилтууд, өргөн хүрээний сайн үйлсийн аян, өндөр төсөвтэй үзүүлбэрүүдээрээ дэлхий даяар танигдсан.
Түүний контентын гол онцлог нь энтертайнмент болон буяны үйл ажиллагааг хослуулдгаараа ялгардаг бөгөөд энэ нь олон сая үзэгчийг татахад чухал нөлөө үзүүлсэн гэж шинжээчид үзэж байна.
Өдгөө MrBeast-ийн сувгууд олон хэл дээр контент хүргэдэг бөгөөд түүний бизнесийн хүрээ нь медиа үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүн, буяны байгууллага зэрэг олон салбарт тэлээд байна. 500 сая захиалагчийн амжилт нь зөвхөн нэг контент бүтээгчийн амжилт төдийгүй дижитал контентын салбарын өсөлт, нөлөөллийн шинэ хэмжүүр болж байна.

