Хавдрыг нэг биш, гурван өөр чиглэлээр зэрэг довтолдог “Амивантамаб“ эм дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна Хавдрыг нэг биш, гурван өөр чиглэлээр зэрэг довтолдог “Амивантамаб“ эм дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна
06 сарын 05, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хавдрыг нэг биш, гурван өөр чиглэлээр зэрэг довтолдог “Амивантамаб“ эм дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна

2026 оны 6 сарын 04

Arslan.mn

Хавдрын эмчилгээний салбарт сүүлийн үед хамгийн их яригдаж буй шинэ эмүүдийн нэг болох "Амивантамаб" /Amivantamab/ эмийн судалгааны үр дүн эрдэмтдийн анхаарлыг татаж байна.

Энэхүү зорилтот эмчилгээ нь уушгины хорт хавдрын зарим хэлбэрт аль хэдийн хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд 2025–2026 онд гарсан шинэ судалгааны үр дүнгээр бусад хавдрын төрөлд ч өндөр үр дүн үзүүлж байгааг эрдэмтэд онцолжээ.

 Юугаараа онцгой вэ?

Амивантамаб нь хавдрын эсийг гурван чиглэлээр зэрэг онилдог аж.

  • Хавдрын өсөлтийг өдөөдөг EGFR уургийг хаана.
  • Хорт хавдрын эмчилгээний эмийн тэсвэржилт үүсгэдэг MET замыг хаана.

  • Дархлааны эсүүдийг идэвхжүүлж хавдрын эсийг устгах боломжтой болгодог байна.

Энэ нь зөвхөн хавдрын эсийг онилох бус, дархлааны тогтолцоог хавдрын эсрэг ажиллуулах давуу талтай аж.

Судалгааны үр дүн:

2026 онд олон улсын 11 орны хамтарсан судалгаанд хүзүү, толгойн дахилтат болон эмчилгээнд тэсвэртэй хавдартай 102 өвчтөн хамрагджээ. Үүнээс 43 хүний хавдар мэдэгдэхүйц багассан бол 15 хүний хавдар бүрэн алга болсон шинж тэмдэг ажиглагдсан байна.
Зарим өвчтөнд хэдхэн долоо хоногийн дотор үр дүн өгчээ.


Судалгааг удирдсан эмч нар ийм үр дүнг “урьд өмнө харж байгаагүй хүчтэй хариу урвал” хэмээн тодорхойлсон байна.  

Амивантамаб эмтэй хавсран хэрэглэсэн судалгаагаар EGFR мутацитай уушгины хорт хавдрын өвчтөнүүдийн амьдрах хугацаа өнөөгийн стандарт эмчилгээтэй харьцуулахад илүү урт байгааг харуулжээ. Үүний үндсэн дээр АНУ болон Европт эхний шугамын эмчилгээ болгон зөвшөөрсөн байна.  

Мөн 2025 онд Европт арьсан доорх тарилгын хэлбэрийг баталсан бөгөөд олон цаг үргэлжилдэг дуслаас ялгаатай нь хэдхэн минутанд хийгдэнэ.
Эмнэлэгт өнгөрүүлэх хугацааг эрс багасгана.
Хариу урвалын хүндрэлүүдийг бууруулсан байна.  


Амивантамаб нь хавдрын эмчилгээний дараагийн үеийн зорилтот эмчилгээний төлөөлөл болж байна. Ялангуяа уламжлалт хими эмчилгээ болон дархлаа эмчилгээнд үр дүн муутай болсон өвчтөнүүдэд шинэ боломж нээж байгаа нь дэлхийн хавдар судлалын салбарын хамгийн том сайн мэдээнүүдийн нэг болоод байна. Хэдийгээр бүх төрлийн хавдрыг эмчлэх түвшинд хүрээгүй ч сүүлийн судалгаанууд энэ эмийн ирээдүй маш өндөр байгааг харуулж байна гэж судлаачид үзэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669202
1 эможи

keyboard_arrow_up