Япон Улс визийн хураамжаа 5 дахин нэмэгдүүлнэ Япон Улс визийн хураамжаа 5 дахин нэмэгдүүлнэ
06 сарын 05, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Япон Улс визийн хураамжаа 5 дахин нэмэгдүүлнэ

2026 оны 6 сарын 04

Arslan.mn

Япон улс 2026 онд виз болон оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хураамжаа нэмэгдүүлэхээр болж,  Цагаачлалын хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж баталжээ. 

Ингэснээр жуулчны нэг удаагийн визийн хураамж 3,000-аас 15,000 иен хүртэл нэмэгдэх бол байнга оршин суух визийн хураамж 6,000-аас 30,000 иен болж огцом нэмэгдэх аж.

Оршин суух зөвшөөрөл сунгах болон визийн статусаа өөрчлөх хураамж 100,000-300,000 иен болж өссөн байна.  


Визийн хураамжийн шинэчилсэн тарифыг олон нийтээс санал авсны дараа Засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлж эхлэх аж.

Японы Засгийн газар уг өөрчлөлтийг цагаачлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, цахим системийг хөгжүүлэх, хил хамгаалалтыг бэхжүүлэх зорилготой гэж мэдэгдсэн байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669201
0 эможи

keyboard_arrow_up