Японы Такаока хотод 570 гаруй жилийн түүхтэй Дайхожи сүмд гал гарчээ
2026 оны 5 сарын 18

Японы Такаока хотын 570 гаруй жилийн түүхтэй хэмээгддэг Дайхожи сүмд гал гарчээ.
Урьдчилсан мэдээллээр гал түймрийг унтраахаар 20 гаруй гал унтраах машин ажиллаж, хэдэн цагийн турш унтраах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Тус сүм нь олон зууны түүхтэй, нутгийн соёлын өвд тооцогддог шашны байгууламж байсан гэх бөгөөд хэрэв мэдээлэл албан ёсоор батлагдвал Японы түүх, соёлын өвд томоохон гарз болж болзошгүй байна.
Одоогоор галын шалтгаан тодорхойгүй бөгөөд хүний амь нас эрсдэж, бэртсэн талаар мэдээлэл гараагүй байна.
Японы хэвлэлүүд болон орон нутгийн байгууллагуудын албан мэдээлэл гарахыг хүлээж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд илүү тодорхой мэдээлэл нийтлэгдэх төлөвтэй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668930
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
