Бейонсегийн цацагдаагүй дуу,тоглолтын материал хулгайлсан хэрэгт буруутгагдсан этгээдэд 2 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ Бейонсегийн цацагдаагүй дуу,тоглолтын материал хулгайлсан хэрэгт буруутгагдсан этгээдэд 2 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ
05 сарын 13, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Бейонсегийн цацагдаагүй дуу,тоглолтын материал хулгайлсан хэрэгт буруутгагдсан этгээдэд 2 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ

2026 оны 5 сарын 13

Arslan.mn

АНУ-ын Жоржиа мужийн Фултон дүүргийн Дээд шүүхэд 41 настай Келвин Эванс автомашинд хууль бусаар нэвтэрч, хулгай үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Шүүхээс түүнд нийт таван жилийн ял оноосноос 2 жилийг хорих ангид эдлүүлж, үлдсэн хугацааг хяналттайгаар өнгөрүүлэх шийдвэр гаргажээ.  

Хэрэг 2025 оны долоодугаар сард Атланта хотод болсон бөгөөд Бейонсегийн бүжиг дэглээч Кристофер Грант болон бүжигчин Диандре Блю нарын түрээсийн автомашиныг эвдэн, хоёр чемодан болон хэд хэдэн хатуу диск хулгайлсан байна. Уг төхөөрөмжүүдэд дуучны цацагдаагүй дуу, “Cowboy Carter” аялан тоглолтын тайзны төлөвлөгөө, бичлэгүүд болон дууны жагсаалт хадгалагдаж байжээ.  

Прокуроруудын мэдээлснээр, хяналтын камерын бичлэгт Эванс автомашины хажууд зогсож, эд зүйлсийг авч буй нь үлдсэн аж. Гэсэн ч хулгайлагдсан хатуу дискүүд болон бусад эд зүйлс одоог хүртэл олдоогүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668874
0 эможи

keyboard_arrow_up