Европын тэргүүлэх агаарын тээвэрлэгчид нислэгээ цуцалж эхэлжээ  Европын тэргүүлэх агаарын тээвэрлэгчид нислэгээ цуцалж эхэлжээ 
05 сарын 12, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Европын тэргүүлэх агаарын тээвэрлэгчид нислэгээ цуцалж эхэлжээ 

2026 оны 5 сарын 12

Arslan.mn

Европын тэргүүлэх агаарын тээвэрлэгчид болох “Lufthansa”, “Swiss”, “Austrian Airlines” компаниуд аюулгүй байдлын үүднээс Ойрхи Дорнод руу хийх бүх нислэгээ тодорхойгүй хугацаагаар цуцалжээ. 

Үүний зэрэгцээ, дэлхийн хамгийн том нисэх буудлуудыг эзэмшдэг Ойрхи Дорнодын томоохон тээвэрлэгчид болох “Emirates”, “Qatar Airways”, “Etihad" компаниуд бүс нутгийн агаарын орон зай хаагдсаны улмаас нислэгүүдээ олноор нь цуцалж, зарим чиглэлд үйл ажиллагаа нь бараг бүрэн зогсох эгзэгтэй хэмжээнд хүрээд байна.

Дэлхийн иргэний агаарын тээврийн салбар түүхэн дэх хамгийн хүнд сорилттой нүүр тулж байгаа бөгөөд нөхцөл байдал цаашид хэрхэн эргэх нь Ормузын хоолойн түгжрэл болон дайны гал зогсох эсэхээс шууд хамаарахаар байна. Тиймээс “Зорчигч үйлчлүүлэгч та бүхнийг нислэгийн төлөвлөгөөгөө эргэн харж, цаг үеийн мэдээлэлтэй тогтмол танилцаж байхыг зөвлөж байна” гэсэн зөвлөмжийг авиа компаниуд гаргажээ. 

Эх сурвалж: CNN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668854
0 эможи

keyboard_arrow_up