Хятад авлигын хэргээр Батлан хамгаалахын сайд асан хоёр хүнд түдгэлзүүлсэн ЦААЗЫН ЯЛ оноожээ Хятад авлигын хэргээр Батлан хамгаалахын сайд асан хоёр хүнд түдгэлзүүлсэн ЦААЗЫН ЯЛ оноожээ
05 сарын 08, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хятад авлигын хэргээр Батлан хамгаалахын сайд асан хоёр хүнд түдгэлзүүлсэн ЦААЗЫН ЯЛ оноожээ

2026 оны 5 сарын 08

Arslan.mn

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд асан хоёр өндөр албан тушаалтанд авлигын хэргээр түдгэлзүүлсэн цаазын ял оноожээ.

Хятадын төрийн мэдээллийн “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, тус улсын Батлан хамгаалахын сайд асан Вэй Фөнхө болон Ли Шанфу нарт цэргийн шүүхээс авлигын хэрэгт буруутган хоёр жилийн хугацаатай түдгэлзүүлсэн цаазын ял оноосон байна.  

Шүүхийн шийдвэрт дурдсанаар, Вэй Фөнхө нь их хэмжээний хахууль авсан хэрэгт, харин Ли Шанфу нь хахууль авч, өгсөн хэрэгт тус тус буруутгагджээ. Мөн тэдний улс төрийн эрхийг бүх насаар нь хасаж, хувийн хөрөнгийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.  

Хятадын хуульд “түдгэлзүүлсэн цаазын ял” нь ялтан хоёр жилийн хугацаанд дахин зөрчил гаргахгүй бол бүх насаар хорих ял болгон өөрчилдөг тогтолцоотой аж. Энэ тохиолдолд ялыг хөнгөрүүлэх, хугацаанаас өмнө суллах боломжгүй гэж шүүх онцолжээ.  

Энэхүү шийдвэр нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин-ий удирдан хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх өргөн хүрээний ажиллагааны хүрээнд гарч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Хятадын армийн дээд түвшний олон албан тушаалтан мөрдөн шалгалтад өртөөд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668810
0 эможи

keyboard_arrow_up