Унгарт эмч гудамжинд мэс засал хийж хүний амь аварчээ Унгарт эмч гудамжинд мэс засал хийж хүний амь аварчээ
05 сарын 01, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Унгарт эмч гудамжинд мэс засал хийж хүний амь аварчээ

2026 оны 5 сарын 01

Arslan.mn

Унгарт мэс заслын ерөнхий эмч Жолт Дубовицки зүрхэндээ хутганы шарх авсан өвчтөнд гудамжинд мэс засал хийж, амийг нь аварчээ.

Тодруулбал, 30 орчим настай эрэгтэй зүрхний орчимд хутгалуулсан хүнд шархтайгаар ухаан алдаж, амь нас нь аюулд орсон байжээ. Дуудлагын дагуу очсон яаралтай тусламжийн баг өвчтөнийг эмнэлэгт хүргэхэд замдаа нас барах өндөр эрсдэлтэй гэж үзсэн байна.

Иймд мэс заслын эмч газар дээр нь яаралтай шийдвэр гаргаж, гудамжинд шууд хагалгаа хийхээр болсон аж.

Эмч өвчтөний цээжийг нээж, зүрхний шархыг богино хугацаанд оёж, цус алдалтыг зогсоосноор түүний амийг аварчээ. Энэхүү мэс засал нь ариутгасан орчин, бүрэн тоног төхөөрөмжгүй нөхцөлд хийгдсэн нь онцгой тохиолдол болж байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр ийм төрлийн яаралтай мэс заслыг гудамжинд хийсэн тохиолдол Унгарт анх удаа бүртгэгдэж байгаа бөгөөд Европын хэмжээнд ч тун ховорт тооцогдож байна.

Өвчтөн хагалгааны дараа эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтворжсон гэж мэдээлжээ. Тэрээр өөрийн амийг аварсан эмчид талархал илэрхийлсэн байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668691
0 эможи

keyboard_arrow_up