Вашингтон хотод буудалцаан болж, Ерөнхийлөгч Д.Трампыг яаралтай нүүлгэн шилжүүллээ Вашингтон хотод буудалцаан болж, Ерөнхийлөгч Д.Трампыг яаралтай нүүлгэн шилжүүллээ
04 сарын 26, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

Вашингтон хотод буудалцаан болж, Ерөнхийлөгч Д.Трампыг яаралтай нүүлгэн шилжүүллээ

2026 оны 4 сарын 26

Arslan.mn

Вашингтон хотын "Washington Hilton" зочид буудалд зохион байгуулагдаж байсан Цагаан ордны сурвалжлагчдын холбооны жил бүрийн оройн зоогийн үеэр зэвсэглэсэн этгээд гал нээсэн ноцтой хэрэг гарлаа.

Уг үйл явдлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарыг Нууц албаны ажилтнууд яаралтай хамгаалалтад авч, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

Одоогоор хэрэг явдлын нөхцөл байдал, шалтгааныг холбогдох байгууллагууд тодруулж байгаа бөгөөд аюулгүй байдлыг өндөржүүлсэн горимд шилжүүлжээ.

Албаныхны мэдээлснээр, ерөнхийлөгчийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд нэмэлт мэдээллийг удахгүй хүргэнэ гэж мэдэгдэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668584
0 эможи

keyboard_arrow_up