Дональд Трамп Бээжинд хийх айлчлалаа товлолоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Бээжинд хийх айлчлал ирэх 5 дугаар сарын 14-15-нд товлогдсон тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт лхагва гарагт мэдэгдэв.
Уг айлчлал нь АНУ болон БНХАУ-ын хоёр талын харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэнэ гэж үзэж байна.
Айлчлалын хүрээнд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, технологи болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Түүнчлэн талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, санал зөрөлдөөнтэй асуудлуудыг дипломат замаар шийдвэрлэхэд анхаарах юм.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү айлчлал нь АНУ–БНХАУ-ын харилцаанд шинэ үе шат нээж, дэлхийн эдийн засаг болон олон улсын харилцаанд тодорхой нөлөө үзүүлэх ач холбогдолтой үйл явдал болно гэж дүгнэж байна.
Өмнө нь Америкийн ерөнхийлөгчийн айлчлал анх 3-р сарын 31-нээс 4-р сарын 2-ны өдрүүдэд төлөвлөгдсөн байв. Гэхдээ Трамп Хятадын талаас Бээжинд хийх айлчлалыг нэг сар орчим хойшлуулахыг хүссэн тухай мэдэгдсэн юм. Мөн Ирантай хийж буй цэргийн мөргөлдөөний улмаас одоогоор АНУ-д үлдэх шаардлагатай байгаагаа ч тайлбарласан.





