“Spider-Man: Brand New Day” киноны трейлерийг 4 хоногийн дотор 1 тэрбум хүн үзэж, түүхэн дээд амжилт тогтоожээ
2026 оны 3 сарын 26

Sony компанийн бүтээл болох “Spider-Man: Brand New Day” киноны трейлер цацагдсанаас хойш 4 хоногийн дотор 1 тэрбум гаруй хүн үзсэн нь түүхэн амжилт болжээ.
Том Холланд гол дүрийг нь бүтээсэн, хүн-аалзанд тохиолдсон шинэ адал явдлын тухай уг кино долоодугаар сарын 31-нээс эхлэн дэлхийн кино театруудад гарна.
WaveMetrix платформын мэдээллээр, одоогийн байдлаар уг трейлерийн үзэлт 1.1 тэрбумд хүрч, бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй киноны трейлер болжээ.
Трейлер цацагдсанаас хойш эхний 24 цагийн дотор 718.6 сая удаа үзжээ. Ингэснээр зөвхөн кино төдийгүй видео тоглоомын трейлерүүдийн түүхэнд хамгийн амжилттай цацагдсан трейлер болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
668140
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





