Д.Трамп Ираны цахилгаан станцуудад цохилт өгөхөө хойшлуулж, энхийг тогтоох боломж олгож байна гэв
2026 оны 3 сарын 24

Дональд Трамп Ираны цахилгаан ба эрчим хүчний байгууламжуудыг цохилт өгөх төлөвлөгөөг түр хойшлуулсан байна.
Энэ нь ойролцоогоор 5 хоногийн хугацаатай “цонх” бөгөөд дипломат шийдэлд хүрэх боломж олгож байна гэж тэр мэдэгдэж, Трамп “маш сайн, үр дүнтэй яриа хэлэлцээ явагдаж байна” гэж хэлжээ.
Гэхдээ Ираны тал ямар ч шууд хэлэлцээ болоогүй гэж үүнийг няцаасан байна. Зарим шинжээчид энэ мэдэгдлийг улс төрийн болон зах зээлийн нөлөөлөл үүсгэх зорилготой байж магадгүй гэж үзэж байна.
АНУ өмнө нь Ираныг Ормузын хоолойг нээхгүй бол цахилгаан станцуудыг устгана гэж сүрдүүлж байсан аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668088
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





