Нью-Йоркт онгоц гал унтраах машинтай мөргөлдөж, хоёр нисгэгч амиа алджээ Нью-Йоркт онгоц гал унтраах машинтай мөргөлдөж, хоёр нисгэгч амиа алджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 24, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Нью-Йоркт онгоц гал унтраах машинтай мөргөлдөж, хоёр нисгэгч амиа алджээ

2026 оны 3 сарын 24

Arslan.mn

АНУ-ын Нью-Йорк хотын ЛаГуардиа нисэх буудалд зорчигч тээврийн онгоц газардаж байхдаа гал унтраах машинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

Урьдчилсан мэдээллээр Air Canada Express компанийн нислэг газардсаны дараа нисэх зурвас дээр явж байсан тусгай зориулалтын автомашинтай мөргөлдсөн байна.

Ослын улмаас онгоцны хоёр нисгэгч амиа алдаж, 40 гаруй зорчигч болон нисэх буудлын ажилтнууд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Ослын дараа нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, холбогдох байгууллагууд шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгаж эхэлжээ. Урьдчилсан байдлаар нисэх зурвас ашиглалтын зохицуулалт, зөвшөөрөлтэй холбоотой алдаа гарсан байж болзошгүй гэж үзэж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668085
0 эможи

keyboard_arrow_up