Л.Месси хөлбөмбөгчний замналдаа 900 дахь гоолоо оруулжээ Л.Месси хөлбөмбөгчний замналдаа 900 дахь гоолоо оруулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 20, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Л.Месси хөлбөмбөгчний замналдаа 900 дахь гоолоо оруулжээ

2026 оны 3 сарын 20

Arslan.mn

АНУ-ын “Интер Майами” багт тоглож буй Аргентины довтлогч Лионел Месси хөлбөмбөгчний замналдаа 900 дахь гоолоо оруулжээ. 

Тэрбээр Хойд ба Төв Америк, Карибын сав газрын улсуудын хөл бөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ Алтан цомын төлөөх тэмцээний 1/8 шигшээд "Нэшвилл" багтай талбайдаа хийсэн тоглолтод гоол оруулжээ.

Өдгөө 38 настай Л.Месси “Интер Майами” багийн бүрэлдэхүүнд тоглох хугацаандаа 81 дэх гоолоо хийсэн нь энэ юм. 

Месси гоол оруулсан ч “Интер Майами” шөвгийн наймд шалгарч чадсангүй. Эхний тоглолтод 0:0-ээр тэнцсэн бөгөөд “Нэшвилл” тус багийн талбайд хийсэн тоглолтод гоол оруулсан тул дараагийн шатанд шалгарчээ.

"Алтан бөмбөг” шагналыг найман удаа хүртсэн Л.Месси 2023 оны зунаас хойш “Интер Майами”-д тоглож байгаа юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668053
0 эможи

keyboard_arrow_up