Израилийн агаарын цохилтоор Ираны аюулгүй байдлын удирдагч Али Ларижани амь үрэгджээ Израилийн агаарын цохилтоор Ираны аюулгүй байдлын удирдагч Али Ларижани амь үрэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 18, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Израилийн агаарын цохилтоор Ираны аюулгүй байдлын удирдагч Али Ларижани амь үрэгджээ

2026 оны 3 сарын 18

Arslan.mn

Ойрхи Дорнодод хурцадмал байдал улам нэмэгдэж, Израилийн агаарын цохилтын үеэр Ираны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн  Али Ларижани амиа алдсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.

Ираны эрх баригчид түүний нас барсныг баталсан бөгөөд тэрээр нийслэл Тегеран хотод болсон чиглэсэн агаарын довтолгоонд өртсөн байна. Уг халдлагын үеэр түүний хүү болон хамгаалагчид мөн амь үрэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.  

Израилийн тал уг ажиллагааг баталж, Ираны аюулгүй байдал болон дотоод бодлогод чухал нөлөөтэй хэд хэдэн өндөр албан тушаалтныг онилсон гэж мэдэгдсэн байна. Тэдний дунд Ираны хагас цэрэгжсэн “Басиж” хүчний удирдагч мөн амь үрэгдсэн гэж дурджээ.  

67 настай Али Ларижани нь Ираны улс төр, аюулгүй байдлын бодлогод олон жил нөлөө үзүүлсэн, парламентын дарга асан бөгөөд цөмийн хэлэлцээрүүдэд чухал үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай улстөрч байв.  

Түүний үхэл нь Иран–Израилийн зөрчилд томоохон эргэлт авчирч болзошгүй бөгөөд Ираны тал хатуу хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байна. Мөн энэ үйл явдал бүс нутгийн тогтворгүй байдлыг улам нэмэгдүүлж, олон улсын анхаарлыг татаж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667991
0 эможи

keyboard_arrow_up