Ираны дайны улмаас Д.Трамп Хятадад хийх айлчлалаа хойшлуулжээ Ираны дайны улмаас Д.Трамп Хятадад хийх айлчлалаа хойшлуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 17, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ираны дайны улмаас Д.Трамп Хятадад хийх айлчлалаа хойшлуулжээ

2026 оны 3 сарын 17

Arslan.mn

Дөрөвдүгээр сарын эхээр Бээжинд хийх айлчлал болон БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй хийх дээд түвшний уулзалтыг нэг сараар хойшлуулах хүсэлтийг Хятадын талд тавьсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ.

Тэрбээр ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбон тайлбарласан байна. 

“Бид Хятадын талтай хэлэлцээ хийж байна. Байлдааны ажиллагаанаас шалтгаалан би энд байх ёстой гэж үзэж байна. Тиймээс бид уулзалтыг ойролцоогоор нэг сараар хойшлуулахыг хүссэн” гэж тэрбээр Зууван танхимд сэтгүүлчдэд мэдэгджээ.

Сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэрбээр мөн байлдааны ажиллагаа энэ долоо хоногт дуусна гэж бодохгүй байгаагаа илэрхийлжээ. “Би тэгж бодохгүй байна, гэхдээ удахгүй дуусна. Тийм ч удаан үргэлжлэхгүй” гэж Д.Трамп нэмж хэлсэн байна. 

Албаны эх сурвалжийн мэдээлснээр талуудын уулзалтын шинэ тов хараахан тодорхой болоогүй бөгөөд нөхцөл байдлын цаашдын өрнөлөөс шалтгаалан дахин товлох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667969
0 эможи

keyboard_arrow_up