Ираны шинэ дээд удирдагч М.Хаменеиг Москвад авчран эмчилж байна
2026 оны 3 сарын 16

Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Оросын цэргийн онгоцоор нууцаар Москвад авчран эмчилж байна. АНУ, Израилын зэвсэгт хүчин Иранд цохилт өгөх үеэр тэрбээр шархадсан тухай Кувейтийн Al-Jarida сонинд мэдээлсэн байна.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Оросын Ерөнхийлөгч В.Путин Ираны Ерөнхийлөгч М.Пезешкиантай утсаар ярих үеэрээ М.Хаменеиг Москвад эмчлэх санал тавьсан ажээ. Түүнийг хийсэн мэс засал амжилттай болсон бөгөөд одоо тусгай эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна.
Хаменеиг Москвад авчрах шийдвэрийг чанартай эмнэлгийн тусламж үзүүлэх, Израил довтолсоор буй үед аюулгүй байдлыг нь хангах үүднээс гаргажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667956
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





