Доналд Трамп Ираны Харк арал дахь стратегийн байг бүрэн устгасан гэж мэдэгдэв

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ираны чухал газрын тосны дэд бүтэц байрладаг Харк арлыг “бүрэн устгасан” гэж мэдэгдээд, шаардлагатай бол дахин бөмбөгдөж ч магадгүй хэмээн хэлжээ.
Түүний мэдээлснээр АНУ-ын агаарын цохилтоор тус арал дээрх 90 гаруй цэргийн байгууламж, тухайлбал пуужингийн агуулах, тэнгисийн мина хадгалах байгууламж болон бусад стратегийн объектууд устгагдсан байна.
Харк арал нь Ираны газрын тос экспортын хамгийн чухал төвүүдийн нэг бөгөөд тус улсаас экспортлогддог түүхий нефтийн ойролцоогоор 90 хувийг дамжуулдаг гол зангилаа юм.
Харин АНУ-ын тал анхны цохилтын үеэр газрын тосны дэд бүтэц рүү шууд довтлоогүй гэж мэдэгдсэн ч "Хурмастын хоолой" дахь усан замын хөдөлгөөнд саад учруулбал Ираны эрчим хүчний байгууламжийг онилох боломжтойг анхааруулжээ.
Энэ үйл явдлын дараа Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал дахин хурцдаж, дэлхийн газрын тосны зах зээлд савлагаа үүсэх эрсдэл нэмэгдэж байна.





