Израилийн цэргүүд Палестины гэр бүлийн машин руу гал нээж, 4 хүний амийг хөнөөжээ

Израилийн цэргүүд Палестины гэр бүлийн сууж явсан автомашин руу гал нээсний улмаас эцэг, эх болон хоёр бага насны хүүхэд амь үрэгдсэн хэрэг Палестины эзлэгдсэн Баруун эргийн Таммун хотод гуравдугаар сарын 15-нд гарчээ.
Палестины эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 37 настай эцэг, 35 настай эх болон тэдний тав, долоон настай хоёр хүү автомашиндаа явж байх үед буудуулж амиа алдсан байна.
Гэр бүлийн өөр хоёр хүүхэд шархадсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа аж.
Гэрчүүдийн мэдээлснээр Израилийн цэргүүд машин руу шууд гал нээсэн бөгөөд автомашинд байсан хүмүүс толгой хэсэгтээ буудуулсан байна. Харин Израилийн армийн зүгээс тухайн автомашин цэргүүд рүү аюул учруулж болзошгүй гэж үзсэн тул гал нээсэн гэж мэдэгдэж, хэргийг шалгаж эхэлсэн гэжээ.
Уг хэрэг гарсны дараа Палестины албаныхан болон хүний эрхийн байгууллагууд уг явдлыг энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн ноцтой хэрэг хэмээн буруутгасан байна. Сүүлийн жилүүдэд Баруун эрэгт Израиль, Палестины хоорондох мөргөлдөөн нэмэгдэж, энгийн иргэдийн амь үрэгдэх тохиолдол өссөөр байгаа юм.







