2020 онд 5 настайдаа алга болсон охин 6 жилийн дараа амьд олджээ

АНУ-ын Калифорни мужид 2020 онд тавхан настайдаа сураггүй болсон Карен Рохас охин зургаан жилийн дараа эсэн мэнд олдсон тухай албаныхан мэдээллээ.
Тэрээр 2020 оны зургадугаар сард Калифорни мужийн Дуарте хотоос алга болсон бөгөөд тухайн үед хулгайлагдсан байж болзошгүй гэж үзэн эрэн хайх ажиллагааг эхлүүлж байсан юм.
Олон жилийн турш үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагааны дүнд охиныг энэ оны гуравдугаар сарын 10-нд АНУ-ын Хойд Каролина мужаас олжээ.
Одоо 11 настай болсон Карен өөр нэр ашиглан амьдарч, орон нутгийн сургуульд сурч байсан нь тогтоогдсон байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, хоёр мужийн хууль сахиулах байгууллагууд хамтран ажилласны үр дүнд охины байршлыг тогтоож чадсан байна.
Одоогоор охиныг хамгаалалтад авч, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд түүнийг гэр бүлтэй нь уулзуулах ажиллагаа явагдаж байгаа аж.
Албаныхан олон жилийн турш сураггүй байсан хүүхэд эсэн мэнд олдох нь ховор тохиолдол бөгөөд энэ удаагийн ажиллагаа олон байгууллагын хамтын ажиллагааны үр дүн болсныг онцолжээ.






