АНУ-ын нэгэн эмнэлэгт 14 сувилагч нэгэн зэрэг жирэмсэн болжээ АНУ-ын нэгэн эмнэлэгт 14 сувилагч нэгэн зэрэг жирэмсэн болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 09, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

АНУ-ын нэгэн эмнэлэгт 14 сувилагч нэгэн зэрэг жирэмсэн болжээ

2026 оны 3 сарын 09

Arslan.mn

АНУ-ын Висконсин мужийн Грин-Бэй хотод байрлах HSHS St. Vincent эмнэлэгт сонирхолтой давхцал тохиож, төрөх тасгийн 14 сувилагч нэгэн зэрэг жирэмсэн болсон байна. 

Эмнэлгийн мэдээлснээр, тэд бүгд Women and Infants Center буюу эх, нярайн тасагт ажилладаг бөгөөд эмэгтэйчүүдэд төрөхөд нь тусалдаг мэргэжилтнүүд аж.

Харин энэ удаа өөрсдөө ээж болохоор бэлтгэж байгаа нь “онцгой мөч” болсон гэж эмнэлгийн удирдлагууд онцолжээ.  

Сувилагчдын зарим нь анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа бол зарим нь өмнө нь хүүхэдтэй байгаа аж. Тэд жирэмсний хугацаа ойролцоо тул бие биедээ зөвлөгөө өгч, ажлын байран дээрээ бие биедээ дэмжлэг үзүүлж байгаа нь нэг төрлийн “дэмжлэгийн бүлэг” болжээ гэж эмнэлгийнхэн хэлсэн байна.  

Эмнэлгийн мэдээлснээр, 14 сувилагчийн төрөх хугацаа энэ жилийн хавраас намар хүртэл үргэлжлэх төлөвтэй бөгөөд зарим нь аль хэдийн хүүхдээ төрүүлж эхэлсэн байна.  

Энэхүү сонирхолтой давхцлыг эмнэлгийн удирдлагууд “жинхэнэ baby boom буюу хүүхдийн бяцхан давалгаа” хэмээн нэрлэж, олон нийтийн анхаарлыг татжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667860
1 эможи

keyboard_arrow_up