Цэргийн баазуудаа ашиглуулахаас татгалзсан Испанитай худалдаа хийхээ зогсооно гэж Д.Трамп сүрдүүлжээ
2026 оны 3 сарын 04

Ираны эсрэг явуулж буй ажиллагаанд цэргийн баазуудаа ашиглуулахаас татгалзсан Испани улстай худалдаа хийхээ зогсооно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сүрдүүлжээ.
Германы Канцлер Фридрих Мерцтэй уулзах үеэрээ Д.Трамп "Испани их муухай зан гаргасан" хэмээн хэлээд, Сангийн сайд Скотт Бессентэд тус улстай хийж буй худалдааны харилцаагаа бүрмөсөн таслах үүрэг өгсөн гэдгээ дурджээ.
Испанийн засгийн газар тус улсын өмнөд хэсэгт байрлах Рота, Морон баазуудаа Иранд цохилт өгөхөд ашиглуулахаас татгалзсаны дараа АНУ-ын эрх баригчид эдгээр баазад байрлаж байсан 15 нисэх онгоцоо шилжүүлэн байрлуулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667800
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





