Meta корпорацын М.Цукерберг 170 саяар тансаг харш худалдаж авчээ
2026 оны 3 сарын 03

Meta корпорацыг хамтран үүсгэн байгуулагч Марк Цукерберг, түүний эхнэр Присцилла Чан нар “тэрбумтнуудын бункер” гэж нэрлэгддэг Индиан-Крик хиймэл арал дээр 170 сая ам.доллароор тансаг харш худалдан авсан тухай Bloomberg агентлаг мэдээлжээ.
Одоогийн байдлаар энэ нь Майами хотын түүхэн дэх хамгийн их үнийн дүнтэй хэлцэл аж.
АНУ-ын Флорида муж улсын өмнөд хэсгийн Майами-Дейд тойрогт 120 га талбай эзлэн орших Индиан-Крик арлыг XX зууны эхээр байгуулжээ.
Уг арал дээр мөн Amazon-ыг хамтран үүсгэн байгуулагч Жефф Безос, АНУ-ын Ерөнхийлөгчийн хүргэн Жадер Кушнер, санхүүч Карл Айкан зэрэг алдартнууд үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байна.





Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667785
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





