ШУУРХАЙ: Ираны нутагт цэргийн цохилт өгсөнтэй холбогдуулан ШХАБ-аас МЭДЭГДЭЛ гаргажээ ШУУРХАЙ: Ираны нутагт цэргийн цохилт өгсөнтэй холбогдуулан ШХАБ-аас МЭДЭГДЭЛ гаргажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 03, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

ШУУРХАЙ: Ираны нутагт цэргийн цохилт өгсөнтэй холбогдуулан ШХАБ-аас МЭДЭГДЭЛ гаргажээ

2026 оны 3 сарын 03

Arslan.mn

Ираны нутагт цэргийн цохилт өгсөнтэй холбогдуулан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаас /ШХАБ/ мэдэгдэл гаргажээ. 

“Ойрх Дорнод дахь нөхцөл байдал болон Исламын Бүгд Найрамдах Иран Улсын нутагт цэргийн цохилтууд өгсөнтэй холбогдуулан ШХАБ-ын гишүүн орнууд гүнээ түгшиж буйгаа илэрхийлж байна” гэж тус байгууллагын албан ёсны мэдэгдэлд дурдаад зөрчил мөргөлдөөнийг тайван замаар зохицуулахыг уриалсан байна. 

“ШХАБ-ын гишүүн орнууд хүч хэрэглэхийг хүлээн зөвшөөрч болшгүй хэмээн үзэж байгаа бөгөөд үүссэн зөрчил мөргөлдөөнийг зөвхөн яриа хэлэлцээ, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан тайван замаар зохицуулахыг уриалж байна" гэжээ.

ШХАБ-ын зүгээс мөн олон улсын байгууллагуудад хандан арга хэмжээ авахыг уриалжээ.

“ШХАБ-ын гишүүн орнууд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулж буй үйл ажиллагааг таслан зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авахыг НҮБ, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хатуу шаардаж байна" хэмээн дурджээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667772
1 эможи

keyboard_arrow_up