Дональд Трамп: АНУ нь түүхэн дэх хамгийн бат бөх,аюулгүй хилтэй болсон. Нэг ч хууль бус цагаач орж ирээгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Улс орны нөхцөл байдлын талаарх” жил тутмын илтгэлээ Конгресст тавилаа.
Санта-Барбара дахь Калифорнийн их сургуулийн мэдээллээр, Трампын илтгэл 1 цаг 48 минут орчим үргэлжилж, 1964 оноос хойших хамгийн урт илтгэл болсон байна. Өнгөрсөн онд тэрбээр 1 цаг 40 минут үг хэлж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч илтгэлээ “Манай улс эргэн хүчирхэгжиж, өмнөхөөсөө илүү том, илүү сайхан, илүү баян, илүү хүчирхэг боллоо. Манай хилийн аюулгүй байдал хангагдаж, инфляц хурдацтай буурч, орлого эрчимтэй өсөж, эдийн засаг цэцэглэн хөгжиж, харин манай дайснууд айж байна” хэмээн хэлснээр эхлүүлжээ. “Өсөн тэлж буй эдийн засаг урьд өмнөхөөсөө илүү цэцэглэн хөгжиж байна” гэж Д.Трамп мэдэгдсэн байна.
Мөн Трамп "АНУ нь түүхэн дэх хамгийн бат бөх, хамгийн аюулгүй хилтэй болсон. Сүүлийн 9 сарын хугацаанд нэг ч хууль бус цагаач орж ирээгүй” гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн хувийн хэвшлийн ажилтнууд ирэх оны эхнээс эхлэн төрийн албан хаагчдын адил холбооны засгийн газраас санхүүждэг тэтгэврийн хөтөлбөрт хамрагдах боломжтой болно гэж мэдэгдлээ. Мөн засгийн газар тэдний дансанд жил бүр 1000 хүртэл доллар хийнэ гэж онцолжээ.





