Мөсөн дээрх бүжгийн төрөлд Францын уран гулгагчид түрүүллээ

Италид болж буй өвлийн Олимпын наадмын мөсөн дээрх бүжгийн төрөлд Францын уран гулгагч Лоранс Фурнье-Бодри, Гийом Сизерон нар түрүүллээ.
Францын уран гулгагчдын хослон толилуулсан үзүүлбэрийг шүүгчид 225.82 оноогоор /богино үзүүлбэрт 90.18 оноо, чөлөөт үзүүлбэрт 135.64 оноо/ үнэлжээ.
Мөнгөн медалийг АНУ-ын уран гулгагч Мэдисон Чок, Эван Бэйтс нар 224.39 оноогоор (89.72 + 134.67) хүртсэн бол Канадын Пайпер Гиллес, Поль Пуарье нар 217.74 оноогоор (86.18 + 131.56) гуравдугаарт байрт шалгарлаа.
33 настай Бодри, 31 настай Сизерон нар энэ улиралд анх удаа хослон оролцож байна.
Сизерон өмнө нь Габриэла Пападакистай хослон 2022 оны өвлийн олимпын мөсөн дээрх бүжгийн төрөлд алтан медаль, 2018 оны олимпоос мөнгөн медаль хүртэж байсан юм.
Тэд мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа түрүүлсэн амжилттай. Сизерон ийнхүү олимпын мөсөн дээрх бүжгийн төрөлд хоёр өөр хамтрагчтайгаар түрүүлсэн анхны уран гулгагч боллоо.











