Зеленский захидал илгээж, Цагаан ордонд болсон хэрүүлийн төлөө Трампаас уучлалт гуйжээ
2025 оны 3 сарын 11
Украины Ерөнхийлөгч Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас Цагаан ордонд болсонсанал зөрөлдсөн тухайд уучлал гуйлаа гэж АНУ-ын ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын асуудал хариуцсан төлөөлөгч Стив Виткофф мэдэгдлээ.
Тэрбээр "Зеленский Ерөнхийлөгч Трампад захидал илгээсэн. Тэр Зууван танхимд болсон бүх үйл явдлын төлөө уучлалт гуйсан. Мөн Украины Ерөнхийлөгчийн хийсэн энэхүү алхам хоёр орны хооронд чухал ахиц дэвшил болсон" гэж бичсэн гэж хэлжээ.
Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай хоёрдугаар сарын 28-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр муудалцсан бөгөөд үүний дараа Украин, АНУ-ын харилцаа эрс муудсан юм. Улмаар АНУ-аас Украинд үзүүлэх цэргийн тусламжийг зогсоогоод байсан.
Эх сурвалж: Theguardian
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?





1




662113
1 эможи
Монгол
2025-03-11 16:08
Энэ нөхөр тэгж л таарна шүү дээ. Өөр яахын, ямар ч гарцгүй болсон, бас тэгээд их тэнэг ээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: