Японд ХАВДРЫГ шээсний шинжилгээгээр илрүүлэх технологи бүтээжээ Японд ХАВДРЫГ шээсний шинжилгээгээр илрүүлэх технологи бүтээжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Японд ХАВДРЫГ шээсний шинжилгээгээр илрүүлэх технологи бүтээжээ

2024 оны 11 сарын 06

Arslan.mn

Японд хавдрыг шээсний шинжилгээгээр илрүүлэх технологи бүтээжээ.

Энэ талаар иргэн Ч.Куланда өөрийн цахим хуудаснаа "За миний фэйсбүүк найзууд, нэгэн чухал мэдээлэл хүргэж байна. Өнөөдөр Токиод эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг найзтай уулзав. Миний хувьд маш цочир бас шинэ мэдээг сонсож мэдэнгүүтээ Та бүхэндээ дуулгахаар яарав. Хүн төрөлхтөн "хавдар" гэж аймшигтай нүүр тулж тэмцэж сөрж яваа ч цөхөрч барахгүй тохиолдол байсаар байна. Өвчиний оношлогоо, шинжилгээнд гэхэд цаг хугацаа, санхүү мөнгөө бардаг. Тэр тусмаа манай Монголд байдал ямар билээ дээ, хэлэлтгүй.

Зөвхөн шээсний шинжилгээ өгч хавдартай эсэх, юуны хавдар туссан, хавдрын байдал ямар түвшинд байгааг тодорхойлох технологийг Японд (Hirotsu bio science) бүтээжээ. Хүн бол 15 төрлийн хавдараар өвчлөх магадлалтай гэнэ. Эдгээр хавдрыг шээсний шинжилгээгээр шууд илрүүлж, оношлох ажээ.

Өнөө CT, MRI, Pet-CT, эхо энтр огт хэрэггүй болжээ. Үнэ хямд, цаг хугацаа алдахгүй, сэтгэл санаагаар тайван байж найдвартай оношлогоо хийх боломжтой. Японд аяллаар болон ажлаар ирэх хүмүүс энэ үйлчилгээг авахыг хүсвэл холбогдоорой. Эмнэлэгт холбож өгч буян больёо гэж бодож байна. Өвчинд шаналж буй хүмүүнд ч гэсэн туслахаас татгалзахгүй. Энэ бол оношлогоо шүү. Цаг алдалгүй зөв оношлогоо гаргах нь хавдар гэх аймшигийг ялахад тустай байх нь тодорхой. Одоогоор оношилж болох 15 төрлийн хавдар байгаа болон шинжилгээг хэрхэн яаж өгч болох талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу." гэжээ.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659977
1 эможи

Зочин
2024-11-06 15:43
үнэн үү үнэн бол манайх нэвтрүүлээсэй
япон ?
2024-11-06 12:09
Япон ч айхтар хүмүүс шүү
keyboard_arrow_up