Хятад  сарны цаад талаас чулуулгийн дээж дэлхийд авчирсан АНХНЫ УЛС боллоо Хятад сарны цаад талаас чулуулгийн дээж дэлхийд авчирсан АНХНЫ УЛС боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хятад сарны цаад талаас чулуулгийн дээж дэлхийд авчирсан АНХНЫ УЛС боллоо

2024 оны 6 сарын 26

Arslan.mn

Хятадын "Чанъэ-6" аппарат хүн төрөлхтний түүхэнд анх удаа Сарны цаад талын хөрсний дээжийг дэлхийд авчирлаа.

Хөрсний дээж бүхий капсул Өвөр Монголын өөртөө засах орны нутагт мягмар гаргийн өглөө амжилттай газардлаа гэж Хятадын Үндэсний сансар судлалын газраас мэдээлжээ.

Энэ бол Сарны цаад талаас сарны хөрсний дээж цуглуулж, дэлхийд авчирсан түүхэн дэх анхны тохиолдол юм. Уг аппаратыг зургаадугаар сарын 2-ны өдөр радио дамжуулагчуудыг холбодог "Цюэцяо-2" холбооны хиймэл дагуулыг ашиглан Сарны цаад талын Өмнөд туйлын  Аполлон тогооны бүсэд амжилттай газардуулсан бөгөөд аппаратын хөөрөгч модуль Сарны цаад талаас цуглуулсан дээжийг тээн зургаадугаар сарын 4-ний өдөр Сарны гадаргуугаас хөөрсөн юм. 

Сарны цаад талаас хөрсний дээж авчрах даалгавар 53 хоног үргэлжилжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657713
0 эможи

keyboard_arrow_up