Хятадын өмнөд эргийн Гуандун мужид хүчтэй аадар бороо орж нөхцөл байдал хүндрээд байна Хятадын өмнөд эргийн Гуандун мужид хүчтэй аадар бороо орж нөхцөл байдал хүндрээд байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хятадын өмнөд эргийн Гуандун мужид хүчтэй аадар бороо орж нөхцөл байдал хүндрээд байна

2024 оны 4 сарын 22

Arslan.mn

Сүүлийн хэдэн өдөрт Хятадын өмнөд эргийн Гуандун мужид хүчтэй аадар бороо орсон. Үүний улмаас голуудын усны түвшин огцом нэмэгдэж, тус мужийн эрх баригчид 127 сая гаруй иргэн аюулгүй байдлыг хангах шуурхай төлөвлөгөө гаргаж байна. Одоогоор эрх баригчид орон нутгийн засаг захиргааны бүх нэгжүүдэд онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө боловсруулах, хүнс, ус, хувцас, түр хоргодох байрны нөөцийг бүрдүүлэх даалгавар өгөөд байна. 

Тус бүс нутгийн Шижян, Бэйжян голууд, тэдгээрийн цутгал голуудын усны түвшин огцом нэмэгдсэн нь 50 жил тутамд нэг тохиох магадлалтай үзэгдэл болохыг орон нутгийн цаг уурын алба мэдээлсэн байна.

Бямба гарагийн оройн 8:00 цагаас эхлэн 12 цаг үргэлжилсэн хүчтэй аадар бороо тус мужийн төв болон хойд хэсгийн Заочин, Шаогуань, Чинюань, Жянмэнь хотуудыг усанд автуулж, улмаар Чинюань хотод 20,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, Заочин хотын эрчим хүчний байгууламжууд гэмтэж, цахилгааны нийлүүлэлт тасалдаад байгаа гэнэ. Мөн Чинюань хотын захиргаа цэцэрлэг, бага болон дунд сургуулиудын хичээлийг түр хаах шийдвэр гаргажээ.

Тус мужийн төв болох 18 сая оршин суугчтай Гуанжоу хотын далангуудын усны түвшин үерийн хязгаарт хүрсэн тухай албаныхан Ням гарагт мэдээлсэн. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
1
angry an post
2
656461
9 эможи

хятад
үер

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up