ЯПОН: Гар нь хүлээтэй байдалтайгаар шатсан хоёр хүний цогцос уулнаас олдсон ЯПОН: Гар нь хүлээтэй байдалтайгаар шатсан хоёр хүний цогцос уулнаас олдсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЯПОН: Гар нь хүлээтэй байдалтайгаар шатсан хоёр хүний цогцос уулнаас олдсон

2024 оны 4 сарын 17

Arslan.mn

Японд нэгэн сэртхийлгэм хэрэг гараад байна. Энэ сарын 16-ны өдөр Япон Улсын Точиги мужийн Насу хотод хоёр хүн нас барсан байдалтай олдсон байна. Мөрдөн байцаагчдын өгсөн мэдээллээр “цогцсын гарыг хүлж, нүүрийг нь наалдамхай туузаар боож байгаад шатаасан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон” гэсэн юм. 

Уг хэргийг тодруулбал, 4 сарын 16-ны өдөр 08:00 цагийн орчимд цагдаагийн газарт "манекен шиг зүйл шатаад байна" гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Цагдаа нар дуудлагын дагуу очиход хэдийн гал унтарч, шатсан цогцос үлдсэн байжээ. Цагдаагийн газрын мэдээлснээр хохирогчдын нэг нь Токиогийн Тайто тойрогт оршин суудаг Рютаро Такаражима гэх 55 настай эрэгтэй  болох нь тогтоогдсон бөгөөд одоогоор түүний ажил мэргэжил тодорхойгүй байна. Харин нөгөө хүнийх нь хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

Энэхүү хэрэг гарсан газар Японы Насу хотын төвөөс зүүн өмнө зүгт 10 км-ийн зайд ууланд байдаг ба шалгалтын явцад тухайн газрын ойр хавиас амиа алдсан хоёр хүний ​​сууж явсан машин болон бусад тээврийн хэрэгсэл олдоогүй байна.


 

Эх сурвалж: www.japantimes.co.jp
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
656368
3 эможи

оо
2024-04-17 15:06
Хаа газрын хамаг л болохгүй бүтэхгүй муу мэдээг татаж оруулдаг нь ямар учиртай юм болдоо, Бидний дотоодын зовлон мундахгүй л их байх юм , Уншигч түмнээ тайван амгалан сайхан мэдээг түгээж болдоггүй л юм байхдаа
Япон
шатсан цогцос

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up