Ч.Анун: Эх орондоо сурсан мэдсэнээ хэрэгжүүлэхийг хүсэж гал сөнөөгч болохоор шийдсэн Ч.Анун: Эх орондоо сурсан мэдсэнээ хэрэгжүүлэхийг хүсэж гал сөнөөгч болохоор шийдсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Анун: Эх орондоо сурсан мэдсэнээ хэрэгжүүлэхийг хүсэж гал сөнөөгч болохоор шийдсэн

2024 оны 4 сарын 15

Arslan.mn
Энэ сарын 7-ний өдөр Монгол эмэгтэй Японы Шизүока мужийн Изүнокүни хотын эмэгтэй гал сөнөөгчдийн салаанд нэгдсэн үйл явдал боллоо. Энэхүү Монгол эмэгтэйг Чинбатын Анун гэдэг бөгөөд Японд олон улсын харилцааны зохицуулагчаар ажилладаг 39 настай эмэгтэй юм. Тэрээр Японд сайн дурын гал сөнөөгч болсон цөөхөн гадаад иргэдийн нэг болж байна. 
Ч.Анун өнгөрсөн оны 7-р сараас эхлэн Япон улсад амьдарч эхэлсэн бөгөөд гамшгийн сургуулилтад оролцох үедээ гал унтраах ангид орохоор шийдсэн гэнэ. Учир нь энэхүү сургуулилтын үеэр япончууд гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаар маш сайн мэдэж байсан аж. Энэ байдлыг хараад өөрийн улстайгаа харьцуулан бодож, энд ажиллаж байх хугацаандаа сурч мэдсэн зүйлээ эх орондоо ирээд хэрэгжүүлэхийг хүссэн байна. 

Ч.Анун: “Монголд гамшгийн сургуулилтын үеэр ном толгой дээрээ бариад, байгаа газраасаа гарч 15 минут болоод буцаад ордог. Харин япончуудын энэ тухай мэдлэг гүнзгий, зөвхөн өөрийгөө хамгаалаад зогсохгүй хоорондоо хамтран ажилладаг юм байна” 

 

Сонирхуулахад, түүний амьдарч буй Изүнокүни хот Улаанбаатар хоттой 2015 онд ах дүүгийн харилцаатай болсон юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
656279
2 эможи

япон
гал сөнөөгч эмэгтэй

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up